Ангилал: МэдээОгноо: 11 сар 2, 2020

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу2020 оны 09 дүгээр сарын 24-өөс10 дугаар сарын 22-ны өдрүүдэдтус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, авто үйлчилгээ хариуцсан ажилтан, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн авто засвар, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгНийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм,журам, стандартын шаардлага хэрхэн хангагдаж буй эсэхэд үзлэг шалгалт хийлээ.
Үзлэг шалгалтад хамрагдсан авто үйлчилгээ эрхлэгч 85иргэн, аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч 16 авто үйлчилгээ эрхлэгчдэд ангилал тогтоон гэрээ байгуулж, 9 авто үйлчилгээ эрхлэгчдийг тохирлын үнэлгээд хамруулаад байна.
Мөн стандартын шаардлага хангаагүй16 авто үйлчилгээ эрхлэгчдэд зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 13 дах заалт, 15 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтыг үндэслэн арга хэмжээ авч ажилалаа.