Мэдээ

НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙГАА АЧААНЫ АВТОМАШИНЫ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ, ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТАНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА.

НИЙСЛЭЛИЙН ГУДАМЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙГАА АЧААНЫ АВТОМАШИНЫ АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ, ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТАНД ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА.

НИТХТ-ийн 2014 оны 102 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хягаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-н хэрэгжилтийг хангуулахаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Авто замын хөгжлийн газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн хүрээндНийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны тээврийн хэрэгслийн техникийн байдал, ачаа тээвэрлэлтэд холбогдох дүрэм журам, стандартуудыг мөрдүүлэх чиглэлээр хамтарсан шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 22-ны хооронд зохион байгуулан ажиллаж байна.
Шалгалтад 15 аж ахуйн нэгж, байгууллага, 31 иргэний 56 ачааны тээврийн хэрэгсэл хамрагдаад байна.
Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэний эзэмшилд бүртгэлтэй 13 тээврийн хэрэгсэлд “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS 4598:2011 улсын стандартын 5.8.1 дэх ”…нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11.5тн-оос ихгүй байна гэсэн…” нөхцөл шаардлагыг явуулын пүү ашиглан шалгасан.
Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний гаргасан 13 зөрчилд Тээврийн цагдаагийн албаны алба хаагчид болонАвтотээврийн хяналтын улсын байцаагч нар Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тус тус тооцсон.