Мэдээ

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хот орчмын маршрут

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний хот орчмын Санзай, Шарга морьт, Өлзийт, Туул тосгон,Био комбинат, Найрамдал зуслан, Эмээлт, Баруун түрүү, Мал бордох, Жаргалант тосгон, Городок, Налайх, Тэрэлж, Хонхор чиглэлүүдийн үйлчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн 23:00 цаг хүртэл түр хугацагаар зогсоолоо.
Мөн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ нь 2020 оны 11 дүгээр сарын 11, 12, 13-ны өдрүүдэд өглөөний 06:30-10:00, орой 17:00-21:00 цагийн хооронд үйлчилнэ.
Иймд нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн маскаа зүүж, дээрх цагуудаар зорчилтоо төлөвлөн үйлчлүүлнэ үү.