Мэдээ

Нийслэлийн зам, тээврийн асуудал эрхэлсэн төслүүдийн удирдагч, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын холбогдох албан тушаалтнуудын хамт нийтийн тээврийн үйлчилгэээрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудаар ажиллаж байна.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг хангаж байгаа байдал, коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар хийгдэж буй ажлуудын явцтай үзэж танилцах удирдамж”, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, ажлын хэсгийн хамт нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад ажиллаж байна.
Ажлыг хэсэг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Атибус” ХХК, “Автотерминал трейд” ХХК, “Эрдэмтранс” ХХК, “Тэнүүн-Огоо” ХХК-ууд дээр тус тус очиж үйл ажиллагаатай танилцаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах, тээврийн хэрэгслийн угаалга, цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, албан хаагчдыг эрсдээс сэргийлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өгч ажилалаа.