Ангилал: МэдээОгноо: 12 сар 25, 2020

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтнуудад зориулан нийтийн тээврийн зөвшөөрөлтэй такси үйлчилж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан ажилладаг такси үйлчилгээний 10 аж ахуй нэгж, байгууллагын 503 тээврийн хэрэгсэл байдаг. Тэдгээр тээврийн хэрэгсэлд өглөө бүр такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагууд цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал хийж үйлчилгээнд гаргаж байгаа бөгөөд өнөөдөр хуваарьт ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг бүх тээврийн хэрэгслийг хамруулан тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж байна.
Иргэд та бүхэн үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, зайлшгүй шаардлагаар нийтийн тээврээр зорчих нөхцөлд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан амны хаалтаа зүүж, бээлий хэрэглэхийг анхааруулж байна.