Ангилал: МэдээОгноо: 3 сар 16, 2021

Ачаа тээврийн түр зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага шаардлагатай материалыг цахимаар бүрдүүлэн илгээх зөвлөмж
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд коронавируст /ковид-19/ цартахлын халдвар томуу, томуут өвчлөл, тархалтаас урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний хүрээнд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх зорилгоор энэхүү зөвлөмжийг иргэн аж ахуйн нэгж, байгуулагуудад хүргэж байна.
“Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах түр зөвшөөрөл” ава хиргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах бичиг баримтыг бүрдүүлж ntg.achaateever@gmail.com хаягаар ирүүлнэ.
ААНБ ачааны авто машинд түр зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал
1. Түр зөвшөөрөл авах хүсэлт гаргасан албан бичиг/Тээврийн хэрэгслийн марк, загвар, улсын дугаар, зөвшөөрлийн үргэлжлэх хугацааг тодорхой заах/
2. Аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар
3. Ачааны авто машин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан /4 талаас авсан/ фото зураг, /Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/
4. Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
5. Тухайн компанитайхамтарчажиллажбайгаагэрээнийхуулбар
6. ТҮЦ машинаас авсан “ЕС” зөвшөөрлийн хуулбар
7. Төлбөр тушаасан баримтын хуулбар
Хувь хүн ачааны авто машинд түр зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал
1. Түр зөвшөөрөл авах хувийн хүсэлт/Тээврийн хэрэгслийн марк, загвар, улсын дугаар, зөвшөөрлийн үргэлжлэх хугацааг тодорхой заах/
2. Цагийн хязгаарлалт тогтоосон гудамж замруу зайлшгүй зорчих шаардлагыг нотлох баримт бичиг /ачаа тээвэрлэлтийн гэрээ гэх мэт/
3. Хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, ажил эхлүүлэх зөвшөөрлийн хуулбар
4. Ачааны авто машин, чиргүүлийн ерөнхий байдлыг харуулсан /4 талаас авсан/ фотозураг, /Монгол улсын Замынхөдөлгөөнийдүрмийн 3 дугаар хавсралтад зааснаар гэрэл ойлгох шинж чанар бүхий туузан наалт, эсвэл улаан өнгийн гэрэл ойлгуурыг нэмж байрлуулах, тэвшний улсын дугаарын бичиглэл байх/
5. Ачааны машин, чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар
6. ТҮЦ машинаас авсан “ЕС” зөвшөөрлийн хуулбар
7. Төлбөр тушаасан баримтын хуулбар
ТАЙЛБАР: Материалыг бүрэн гүйцэд бүрдүүлэн, зориулалтын сканнер ашиглан тод харагдахуйц зурган файл үүсгэн ирүүлнэ. Нийтийн тээврийн үйлчилгээний газраас ирүүлсэн материалыг хянаж, шаардлага хангасан тохиолдолд ажлын 1-3 хоногт багтаан зөвшөөрөл олгоно.
Түр зөвшөөрлийн төлбөрийг дараах дансанд тушаана /төлбөрийн баримт дээр харилцах утасны дугаарыг шивж оруулсан байна /:
ТӨРИЙН САН БАНКНЫ ДАНС: 100200051055
ХҮЛЭЭН АВАГЧ: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР