Мэдээ

ЭНХТАЙВАНЫ ГҮҮРИЙГ ХААХТАЙ ХОЛБОГДУУЛАН АВТОБУСНЫ 13 ЧИГЛЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 30- ны 20:00 цагаас 2021 оны 05 дугаар сарын 08-ны 06:00 цаг хүртэл хааж, байгаатай холбогдуулан нийтийн тээврийн 13 чиглэлд өөрчлөлт орж байна.

Тус хугацаанд Энхтайваны гүүрээр зорчдог 13 чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслийг Олимпийн гүүр, Гэндэнгийн гудамжаар/ эсрэг урсгал/ зорчуулахаар хөдөлгөөн зохион байгуулалтыг хийлээ.

Уг төлөвлөлт нь автобусны буудлыг орхигдуулж, чирэгдэл үүсгэхгүйгээр төлөвлөсөн бөгөөд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг сунгасан хугацаанд ажиллах шаардлагатай 15 тусгай чиг үүргийн албан хаагчдад үйлчлэх юм.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР