Мэдээ

“Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар” хүртэлх авто замыг хаах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн 8 чиглэлд өөрчлөлт орлоо

“Дөлгөөн нуурын уулзвараас Өлзий төвийн уулзвар” хүртэлх авто замыг 2021 оны 05 дугаар сарын 11-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 26-ны хүртэл хааж, шугам засварын ажлыг хийх болсонтой холбогдуулан нийтийн тээврийн 9 чиглэлд өөрчлөлт орж байна.
Тодруулбал:
Ч:4 “5 шар – 3,4 -р хороолол – Сансарын тойрог”
Ч:5 “Гэмтлийн эмнэлэг – Их тойруу – Шар хад”
Ч:17б “Баруун 4 зам – Нарны зам – Зүүн 4 зам – Их тойруу” /их тойрог/
Ч:25 “Тоосгоны үйлдвэр – Их тойруу – 3,4 хороолол”
Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз”
Ч:41″Баруун салаа – Их тойруу – Халдвартын эмнэлэг”
Ч:49 “1-р хороолол – Модны 2 – МУИС – Дүнжингарав худалдааны төв”
Ч:74 “Цагаан даваа – Гандан – Вокзал”
Ч:69 Зунжин 7 буудал- Ард кино театр-ТЭЦ-3 чиглэлүүд дээрх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР