Мэдээ

Маргаашнаас эхлэн зуслангийн чиглэлд дараах маршрутын дагуу нийтийн тээвэр зорчино

Зуны улирал эхлэн зуслан руу зорчих иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор нийтийн тээврийн зуслангийн чиглэлийн үйлчилгээг 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.
Тодруулбал:
ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”
ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”
ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд Тэнгис кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00 цагаас 22:00 цагийн хооронд үйлчилнэ.
Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг 2021 оны 05 дугаар сарын 15-ний өдрөөс Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулахаар төлөвлөлтийг хийгээд байна.
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР