Ангилал: МэдээОгноо: 8 сар 5, 2022
2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 23:00 цагаас 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагийн хооронд Гачууртын авто замаас Улиастайн хуучин эцэс хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлах болсонтой холбогдуулан тус хугацаанд Нийтийн тээврийн зарим чиглэлүүдэд өөрчлөлт орж байна.
Үүнд: Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз ” чиглэл богино эргэлтээр эргэж, “Улиастайн шинэ эцэс”, “Улиастай хуучин эцэс” автобусны зогсоолууд дээр зогсох боломжгүй тул “Шар тал дэлгүүр” зогсоолоор эргэнэ. Мөн Ч:32А “Улиастай – Офицеруудын ордон” чиглэл дээрх хугацаанд түр зогсох тул иргэд, зорчигчид Ч:31 “Улиастай – Баянбүрд – Зам гүүрийн автобааз”, Ч:36 “Гачуурт – Офицеруудын ордон – Жуковын музей” чиглэлүүдээр үйлчлүүлнэ үү.
Нийтийн тээврийн газар