Ангилал: МэдээОгноо: 5 сар 15, 2023

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан “Хотоо угаая” хаврын их цэвэрлэгээ хийх удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 283 алба хаагч нийгмийн хариуцлагын хүрээнд автобусны 20 зогсоол, ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж оролцлоо. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй 993 тээврийн хэрэгслийн гадна, болон дотор угаалга, 770 тээврийн хэрэгслийн суудлын бүрээс, 316 тээврийн хэрэгслийн дээврийн цэвэрлэгээг хийж гүйцэтгэн нийтийн тээврийн үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага болох MNS 5012:2021 стандартын 6.13-д заасны дагуу шугамын үйлчилгээнд гаргасан байна.