Мэдээ

Нийслэлийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын шалгагч, жолооч нарт сургалт зохион байгуулж байна.

Нийслэлийн Тээврийн газраас 2019 оныг “Иргэдийн оролцоотой-үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 12 ноос-18 ны өдрүүдэд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах, жолооч нарын сахилга хариуцлага, харилцааны соёлыг дээшлүүлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нарт зориулан “Эерэг хандлага, харилцааны соёл”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын суурь ойлголтууд” сэдвээр сургалт зохион байгуулж байна.
Сургалтыг “Эерэг Тэмүүлэл” НҮТББ-ын сургагч багш Н.Энхбаатар, Нийслэлийн Тээврийн газрын мэргэжилтэн Ц.Базаррагчаа нар удирдаж, сургалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж байгууллагын 1000 орчим жолооч хамрагдлаа.

Comment here