Мэдээ

Баярын өдрүүдээр үйлчилсэн нийтийн тээврийн дүн мэдээ

Нийслэлийн Онцгой комиссын даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж үүрэг гүйцэтгүүлэх тухай” 02 дугаар тушаалын дагуу Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг зохион байгуулах, хэвийн ажиллагааг хангах ажлын хүрээнд иргэдийн зорчих ачаалал нэмэгддэг хотын захын Шар хад, Толгойт, Тахилт, Нарангийн гол, Нисэх, Баруун салаа, Монел, Чингэлтэй, Өвөр согоот, Сэлх, Жанжин клуб, Гачуурт, Хайлааст, Баянхошуу, Улаанчулуут, Орбит, Зүүн салаа, Яармаг, Алтан-Овоо, Цагаан даваа гэсэн нийт 20 суурьшлын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог 43-аар нэмэгдүүлсэн.

Баярын өдрүүд үндсэн 78, хот орчмын 13, шөнийн тээврийн 1, нийт 92 чиглэлд их, дунд багтаамжийн 700 автобус, троллейбус ажиллахаас нийт 92 чиглэлд давхцсан тоогоор 4153 угсраа, их, дунд багтаамжийн автобус, троллейбус 51268:27 цаг ажиллахаас 4129 тээврийн хэрэгсэл (99.4%), 48249:53цаг (94.1%) ажиллаа.

Туслах шугамын үйлчилгээнд бага, дунд багтаамжийн 60 тээврийн хэрэгсэл 516:08 цаг (100%) ажилласан.

Баяр, амралтын өдрүүдэд Шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт ирээгүй.

Тус газрын 70044040 дугаарын утсанд сар шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой талархал -1, санал хүсэлт -1, гомдол-29 хүлээн авсан.

Баярын өдрүүдэд зам тээврийн осол зөрчил 3 гарсан. Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өгсөн мэдээллийн дагуу шугам замд унтарч эвдэрсэн 12 тээврийн хэрэгслийг шуурхай чөлөөлөх арга хэмжээг тус тус авч ажилласан.

Comment here