Сайтын зочид

115431
ӨнөөдөрӨнөөдөр96
ӨчигдөрӨчигдөр187
Энэ 7 хоногтЭнэ 7 хоногт1381
Энэ сардЭнэ сард3919
НийтНийт115431

И-мэйл шалгах

counter

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД МОД УСЛАВ
2 дах өдөр, 15-05-2012 02:52

Нийслэлийн нийтийн тээврийн газрын 77 албан хаагчид 2012.05.12-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 мянган м² талбайтай 3440 ширхэг модны усалгааг хийлээ. Мөн хамт олны санаачилгаар 15 ш мод услах төмөр хувин хандивлав.

 
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар машин үйлдвэрлэлийн шинэ салбар ашиглалтад оров
5 дах өдөр, 11-05-2012 02:24

Огноо: 2012-05-10

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар машин үйлдвэрлэлийн шинэ салбар ашиглалтад оров

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар троллейбусны угсралт үйлдвэрийн байр манай улсад анх удаа ашиглалтад орлоо. Машин үйлдвэрлэлийн шинэ салбар хэмээн тодорхойлж буй энэхүү төвийг байгуулах ажлыг дэмжин, хөрөнгө оруулалт хийсэн Хотын дарга өнөөдөр хийсэн ажлынхаа үр дүнг шалгаж, нээлтийн тууз хайчиллаа.Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар Цахилгаан тээвэр компанийн угсралтын үйлдвэрлэлийг шугаман дамжлагад шилжүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал 3 дахин өсч жилд 80-100 ширхэг троллейбус, доубус угсарч үйлдвэрлэх техник технологийн боломжоор хангагдаад байгаа. Тус компани 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор анхны JEA-800 маркийн троллейбус угсарч эхэлснээс хойш нийт 41 троллейбус, доубус угсарч үйлдвэрлэн ашиглаж байна. 2008 онд JEA-800F маркийн доубус 2-ыг экспортод гаргажээ.Экологи эдийн засгийн олон давуу талтай энэхүү тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг бэхжүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд цаашид ч нийслэл дэмжиж ажиллана гэдгийг хотын дарга энд хэлсэн үгэндээ онцлоод өөрсдийн зураг төслөөр, өөрсдөө угсарч буй монгол инженерүүддээ ажлын их амжилт хүслээ.                                                                                http://www.ulaanbaatar.mn/news/detail/1205100005

 
70 ААН 4080 хүнд өөрсдийн өдөрлөгийн үйл ажиллагаагаар дамжуулан нийтийн тээврийн үйлчилгээний сурталчилгааг иргэдэд хүргэв
4 дэх өдөр, 10-05-2012 08:16

“Иргэдийн оролцоо-өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Диспетчерийн албанаас санаачлан нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН-үүдийн үйлчилгээг иргэддээ ойртуулах, үйлчилгээгээ танилцуулах, иргэд зорчигчдын санал бодлыг сонсох зорилгоор “ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ”-ийг Нийслэлийн бүх дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаа.

 

Цааш унших...
 
Зорчигчдод зориулсан өдөрлөгт Толгойтын иргэд өргөн оролцлоо.
3 дах өдөр, 25-04-2012 06:02

Толгойтын иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Хөх автобус” компани 4-р сарын 21-ний Бямба гаригт зорчигч иргэддээ танилцуулж өдөрлөг зохион байгууллаа. Хуучнаар Автобусны 2-р бааз, одоогийнхоор Хөх автобус компани нь 2011-2012 онд багагүй ололт амжилттай байснаа иргэддээ тайлагнасан юм. Тухайлбал хоггүй нийслэлийн төлөө нийт автобуснуудаа хогийн сав байрлуулсан, бүх жолооч кондукторыг өвөл, зуны дүрэмт хувцастай болгож мэргэшсэн сургалтанд хамруулсан, засвар үйлчилгээний баг бүрэлдэхүүний 95 хувийг мөн мэргэшүүлэх сургалтанд хамруулж, бүх тээврийн хэрэгслээ оношлогоонд 100 хувь оруулж,

Цааш унших...
 
Нийтийн тээврийнхэн автобуснуудаа угааж, гаражуудад их цэвэрлэгээ хийлээ.
2 дах өдөр, 24-04-2012 07:40

Улаанбаатар хот даяар зохион байгуулсан хаврын их цэвэрлэгээний ажлыг нийслэлийн нийтийн тээврийн салбарынхан автобус баазууд дээрээ зохион байгууллаа. Нийтийн тээврийн газраас баталсан удирдамжийн дагуу тус газрын бүх ажилтан алба хаагч нар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран их цэвэрлэгээг 4-р сарын 20-ны Баасан гаригийн орой эхлүүлж шугамын үйлчилгээнээс буусан болон завсартай байсан бүх автобуснуудыг угааж цэвэрлэх, баазуудын хашаа, гаражуудыг мөн цэвэрлэх ажлыг хийлээ.

Цааш унших...
 
“Баруун салаа” болон “Монелийн” маршрутыг сунгасан байна.
1 дэх өдөр, 23-04-2012 08:53

М:15 “Баруун салаа-Монгол улсын их сургууль-Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо”чиглэлийг 2,9 км-ээр сунгаж өөрчлөх шийдвэрийг Нийтийн тээврийн газраас гаргасан байна. Учир нь БЗД-ийн 6-р хорооны нутаг Дамдинсүрэнгийн гудамжинд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж автобус буцаж эргэх нь явган зорчигчийн хөдөлгөөнд аюултай байдал үүссэн тул Баруун салааны автобуснууд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн буудалд зогсоод цааш “УБ дээд сургууль”, “Миний зах” болон “Замын цагдаагийн газар”, “Шинэ үе” дунд сургуулиар дайран БЗД-ийн 6-р хороо хүрнэ.

Цааш унших...
 
<< Эхлэл < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараагийн > Төгсгөл >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL

Нийтийн тээвэр


Get the Flash Player to see this player.

facebook NTG

Зөвлөгөө

  • Нийтийн тээврийнхэн автобуснуудаа угааж, гаражуудад их цэвэрлэгээ хийлээ.

    Улаанбаатар хот даяар зохион байгуулсан хаврын их цэвэрлэгээний ажлыг нийслэлийн нийтийн тээврийн салбарынхан автобус баазууд дээрээ зохион байгууллаа. Нийтийн тээврийн газраас баталсан удирдамжийн дагуу тус газрын бүх ажилтан алба хаагч нар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран их цэвэрлэгээг 4-р сарын 20-ны Баасан гаригийн орой эхлүүлж шугамын үйлчилгээнээс буусан болон завсартай байсан бүх автобуснуудыг угааж цэвэрлэх, баазуудын хашаа, гаражуудыг мөн цэвэрлэх ажлыг хийлээ.

    Цааш унших...
Free template 'Feel Free' by [ Anch ] Gorsk.net Studio. Please, don't remove this hidden copyleft!