АЧАА ТЭЭВЭР, АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Нэг. Тээврийн салбарын хөгжил, хууль тогтоомж, техник технологийн шинэчлэлийн хүрээнд:

1.1.Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нийслэлийн тээврийн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулах ажилд оролцох, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах;

1.2.Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан, нийтийн тээврийн төлөвлөлттэй холбогдох төсөл, хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулах, санал хүргүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллах;

1.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэр, логистикийн төв байгуулах чиглэлээр холбогдох төсөл, санал танилцуулах, шаардлагатай мэдээллээр ханган ажиллах;

1.4.Ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагаанд шинэ технологи нэвтрүүлэх, үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үндэслэл, судалгааг гаргах, туршлага судлах, санал боловсруулж, дүгнэлт гарган хамтран ажиллах;

1.5.Тээврийн салбарт хэрэгжүүлэх болон хэрэгжиж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын төсөл, хөтөлбөр, инноваци, стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын удирдлага болон дээд шатны байгууллагыг мэдээллээр хангах;

1.6.Нийслэлийн тээврийн салбарын ажил үйлчилгээтэй холбогдсон техник, технологийн бичиг баримтыг боловсронгүй болгох норм, нормативийг шинэчлэх, шаардлагатай стандартын төслийг боловсруулах болон олон улсын ISO стандартыг нутагшуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар санал танилцуулах;

1.7.Шинэ төрлийн тээврийн хэрэгсэл, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх талаар туршлага судлах, хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, төсөл санал танилцуулах.

Хоёр. Ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагааны хүрээнд:

2.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт хориглосон гудамж замуудаар зорчих хүсэлтийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авч, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан эсэх, татвар, даатгалын зөрчилтэй эсэх, хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлсөн эсэхийг шалгаж, шаардлага хангасан ачааны автомашинд “ЕС” болон “Түр” зөвшөөрөл олгох ажлыг хариуцан зохион байгуулах;

2.2.Ачааны автомашинд төв замын зөвшөөрөл олгохтой холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг мэдээ мэдээллээр хангах, үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2.3.Ачаа  тээврийн үйл ажиллагаанд стандарт, дүрэм, журмыг мөрдүүлэх зорилгоор зөвлөн туслах үйлчилгээ, автотээврийн хяналтын улсын байцаагчтай хамтарсан шалгалт явуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авах;

2.4.Ачаа тээврийн үйл ажиллагааг нийслэлийн гудамж замын ачаалалтай уялдуулан зөв, оновчтой хэлбэрээр зохион байгуулах;

2.5.Аюултай болон тусгай ачаа тээврийн зохицуулалтыг төлөвлөж, бүртгэх ажлыг зохион байгуулах.

Гурав. Авто үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, бүртгэх ажлын хүрээнд:

3.1.Нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд стандартын шаардлага хангуулах, ангилал тогтоох, авто засварын үйлчилгээнд тохирлын үнэлгээ, баталгаажуулалтыг хийлгэх;

3.2.Нийслэлийн 9 дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй авто үйлчилгээний байгууллагуудаас үүсч байгаа буй хог хаягдлыг зориулалтын дагуу  тээвэрлэх, устгах чиглэлээр холбогдох саналыг танилцуулах, тус үйл ажиллагаанд хяналт тавих, мэдээллийг нэгтгэн боловсруулах;

3.3.Авто үйлчилгээ эрхлэгч байгууллагын мэдээллийн нэгдсэн сангийн баяжилтыг хөтөлж, хяналт тавих;

3.4. Нийслэлийн 9 дүүрэгт байрлах авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд стандарт, дүрэм, журмыг мөрдүүлэх зорилгоор зөвлөн туслах үйлчилгээ, автотээврийн хяналтын улсын байцаагчтай хамтарсан шалгалт явуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авах;

3.5.Такс үйлчилгээний дуудлагын төв, хүргэлтийн үйлчилгээний аж ахуйн нэгж, байгууллагыг холбогдох журмын дагуу мэдээллийн санд бүртгэх;

Дөрөв. Байгууллагын дотоод үйл ажиллагааны чиглэлээр:

4.1.Байгууллагын хэмжээнд дотоодод мөрдөх дүрэм, журам, заавар болон дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хэлтсийн хэмжээнд хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах ажлыг зохион байгуулах;

4.2.Хэлтсийн чиг үүргийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох мэдээ, мэдээллийг боловсруулж иргэдэд мэдээлэх, удирдлагыг мэдээллээр хангах;

4.3.Газрын удирдлага, холбогдох хэлтсээс зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд оролцох, хэлтсийн үйл ажиллагааг байгууллагын дотоод нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;

4.4.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангуулах, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, авлигатай тэмцэх талаарх сургалтад алба хаагчдыг бүрэн хамруулах;

4.5.Хэлтсийн хэмжээнд сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагч, ажилтны ажлын цаг ашиглалтад хяналт тавих;

4.6.Хэлтсийн хэмжээнд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах, албан хаагч, ажилтны сахилга ёс зүйн зөрчил, дутагдлыг баримтжуулах, албаны шалгалт явуулж, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, энэ чиглэлээр удирдлагыг мэдээллээр хангах;

4.7.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, чиг үүрэгтэй холбогдох үйл ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээний төслийг боловсруулж, холбогдох хэлтэс, албан тушаалтнаар хянуулах, танилцуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;

4.8.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг зохих хуваарийн дагуу хүлээн авч шийдвэрлэх, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах;

4.9.Хэлтсийн хэмжээнд албан хэрэг, архивын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааврын хүрээнд хөтөлж, өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд үүссэн баримт бичгийг зохих журмын дагуу архивлах, архив албан хэрэг хөтлөлтийн цахим тогтолцоог хэрэгжүүлэх;

4.10.Төрийн үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй ажиллагааны бэлэн байдлыг хангаж, төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, нууцыг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

4.11.Хэлтсийн албан хаагч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүнтэй холбогдсон төсөл, хөтөлбөр боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

4.12.Онцгой байдлын болон гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай орон тооны бус штабын ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох ажлыг хариуцан зохион байгуулах.