ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ
Нэг. Тээврийн салбарын хууль эрх зүй, бодлогын үйл ажиллагааны хүрээнд:
1.1.Байгууллагын эрхэм зорилго, стратегийн зорилго, зорилтыг тодорхойлж, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг /стратеги төлөвлөгөө/ салбарын болон нутаг дэвсгэрийн хэмжээнд дэвшүүлсэн төр засгийн бодлого, шийдвэр, тухайн байгууллагатай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн акт, дүрмээр тогтоосон чиг үүрэгтэй уялдуулан боловсруулж хэрэгжүүлэх;
1.2.Байгууллагын эрх зүйн баримт бичгийг хууль, тогтоомжид нийцүүлэн шинээр болон шинэчлэн боловсруулах, хэрэгжилтийг хангах;
1.3.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, газрын хэлтэс, нэгжийн холбогдох албан тушаалтан, ажилтантай байгуулах гэрээг хянаж, бүртгэлд авах, хэрэгжилтэд хяналт тавих;
1.4.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангуулах, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, бүртгэх, хянах, зөвлөгөө мэдээлэл өгөх, авлигатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах;
1.5.Хүний эрх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний болон жендерийн асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд, салбарын хэмжээнд зохион байгуулан хэрэгжилтийг хангуулах.
Хоёр. Хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:
2.1.Байгууллагын дотоод үйл ажиллагааг тасралтгүй явуулах, сайжруулахад шаардлагатай тушаал шийдвэр боловсруулах, гаргаж байгаа тушаалын хууль эрх зүйн үндэслэлийг хянах, хэрэгжилтэд хяналт тавих
2.2.Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор бусад төрлийн төрийн болон төрийн бус байгууллагатай байгуулах гэрээ хэлцлийн боловсруулалтад хяналт тавих, батлагдсан гэрээ хэлцэлд цахим бүртгэл хөтлөх;
2.3.Газрын даргын тушаалын төслийг хянах, хэрэгжилтэд хяналт тавих, хэлтсийн эрхлэх ажлын чиг үүргийн хүрээнд тушаалын төсөл боловсруулан батлуулах;
2.4.Цаг үеийн шуурхай мэдээ мэдээллийг тухай бүр хүлээн авч, удирдлагыг мэдээллээр хангах, шаардлагатай асуудлаар холбогдох албан тушаалтанд чиглэл өгөх;
2.5.Төсвийн шууд захирагчийн хариуцлагын гэрээ, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, дүгнүүлэх
2.7.Байгууллагын бүтэц, орон тооны дагуу ажилтан, албан хаагчдын албан тушаалын тодорхойлолт, чиг үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөний биелэлтийг үнэлэх ажлыг зохион байгуулах;
Гурав. Хүний нөөцийн судалгаа, бүртгэл, хөгжүүлэлтийн ажлын хүрээнд:
3.1.Байгууллагын хүний нөөцийн хөгжлийн оновчтой бодлогыг тодорхойлж, албан хаагч, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, бүртгэл хөтлөх, ажилтнуудыг хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах;
3.2.Төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдлийг ханган ажиллах өөрчлөлт орох тухай бүр баяжилт хийж, хүний нөөцийн санг бүрдүүлж, бүртгэлийг цахимжуулах;
3.3.Албан хаагч, ажилтны албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийн биелэлт, ажлын үр дүнгийн үнэлгээг үндэслэн, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох талаар санал боловсруулж хэлэлцүүлэх.
Дөрөв. Байгууллагын дотоод зохион байгуулалтын чиглэлээр:
4.1.Байгууллагын хэмжээнд дотоодод мөрдөх дүрэм, журам, зааврыг боловсруулан түүний хэрэгжилтэд хяналт тавих;
4.2.Газрын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, ажлын байрны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, уялдаа холбоог сайжруулах, албан хаагчид болон ажилтнуудыг мэргэшүүлэх;
4.3.Байгууллагын дотоод нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах;
4.4.Байгууллагын хэлтэс, нэгжүүдийн үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлтийг нэгтгэх, биелэлтийн явцад байнгын хяналт тавих, мэргэжил арга зүйгээр хангах;
4.5.Газрын хэмжээнд сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагч, ажилтны ажлын цаг ашиглалтад хяналт тавих.
4.6.Иргэдээс ирүүлсэн хүний нөөцтэй холбогдох өргөдөл, гомдол, хүсэлтийг зохих хуваарийн дагуу хүлээн авч, шийдвэрлэх, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах;
4.7. Газрын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын санал авах, төлөвлөгөө боловсруулах, тэмдэглэл хөтлөх
Тав. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын үйл ажиллагааны хүрээнд:
5.1.Хууль тогтоомж, дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийн биелэлтийг тайлагнах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
5.2.Салбарын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгууллагаас авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах;
5.3.Байгууллагын эрсдэлийн удирдлагын менежментийг сайжруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
5.4.Байгууллагын хэмжээнд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах, албан хаагч, ажилтны сахилга ёс зүйн зөрчил, дутагдлыг баримтжуулах, албаны шалгалт явуулж, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, энэ чиглэлээр удирдлагыг мэдээллээр хангах;
5.5.Байгууллагын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбоотой мэдээллийг зохих нэгжээс гаргуулан авч, удирдлагад танилцуулах.
Зургаа. Салбарын үйл ажиллагааны хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүрээнд:
6.1.Салбарын болон тус газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ болон түүний үр дүнг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх, сурталчлах;
6.2.Салбарын болон тус газрын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээж буй мэдээ, мэдээлэл, иргэдийн санал, шүүмжлэлийг судлан дүгнэлт хийх, холбогдох арга хэмжээг авах;
6.3.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд салбарын болон байгууллагын гадаад харилцааг идэвхжүүлэн өргөжүүлэх, салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох.
Долоо. Архив, албан хэрэг хөтлөлт(цаасан болон цахим)-ийн үйл ажиллагааны хүрээнд:
7.1.Иргэдээс тус газарт хандаж гаргасан байгууллагын дотоод үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдол, хүсэлтийг шийдвэрлэх;
7.2.Байгууллагын албан хэрэг, архивын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааврын хүрээнд хөтөлж, цахим тогтолцоог хэрэгжүүлэх;
7.3.Архив, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартын талаар болон баримт бичиг боловсруулах ур чадварыг сайжруулах чиглэлээр үе шаттай сургалт зохион байгуулах;
7.4.Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд үүссэн баримт бичгийг зохих журмын дагуу архивлах чиглэлээр мэргэжил, арга зүйн заавар зөвлөгөө өгөх, хэлтэс нэгжүүдийн баримт бичиг хөтлөлтөд хяналт тавих;
7.5.Иргэн, хуулийн этгээдээс тус байгууллагад ирүүлсэн албан бичгийг цаг тухайд нь хүлээн авч бүртгэх, холбогдох ажилтанд хүлээлгэн өгөх, шийдвэрлэлтэд хяналт тавих, холбогдох судалгааг боловсруулж, удирдлагыг мэдээллээр хангах;
Найм. Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээний хүрээнд:
8.1.Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглаж иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад шуурхай үйлчлэх;
8.2.Төрийн албан хаагчдын төрийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй ажиллагааны бэлэн байдлыг хангах;
8.3.Байгууллагын хэмжээнд болон тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, түүний үр дүн, иргэд олон нийтэд чиглэсэн захиргааны шийдвэрийн талаарх мэдээллийг албаны цахим хуудас, олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд хүргэх, тэдний санал шүүмжлэлийг хүлээн авч, удирдлагад танилцуулах.
Ес. Албан хаагчдын эрүүл мэнд, нийгмийн халамжийн чиглэлээр:
9.1.Байгууллагын ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох;
9.2.Ажлын байрны нөхцөлд тохируулан өвчний батлагдсан ангиллын дагуу онош тавьж оношлогоо, эмчилгээ, стандарт, эмнэл зүйн удирдамж, зааврыг мөрдлөг болгох;
9.3.Ажлын байрны эрүүл ахуйн нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах;
9.4.Байгууллагын харьяалалтай ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх;
9.5.Байгууллагын ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүнтэй холбогдсон төсөл, хөтөлбөр боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.
Арав. Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний ажлын хүрээнд:
10.1.Онцгой байдлын болон гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай орон тооны бус штабын ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох ажлыг хариуцан зохион байгуулах.