Дөрөв. Газрын үндсэн чиг үүрэг

4.1.Газар нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1.Хууль тогтоомж боловсруулах, шинэчлэх талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

4.1.1.1.Нийтийн тээврийн үйлчилгээний зорчих үнэ, тариф, машин цагийн зардлыг шинэчлэн тогтоох тооцоо, судалгааг хийж, санал боловсруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх, хяналт тавих;

4.1.1.2.Хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд тээвэрлэлт гүйцэтгэх аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, стандартын шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гаргах, түвшин тогтоох /аттестатчилал/ явуулах;

4.1.2.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааны хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

4.1.2.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн үйлчилгээг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, олон нийтийг мэдээллээр хангах;

4.1.2.2.Хотын доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн сүлжээ, төлөвлөлт, үйлчилгээний чиглэлийг тогтоох, чиглэл, зогсоолыг шинээр нээх, хаах, өөрчлөх, бүртгэлжүүлэх, цагийн хуваарь тогтоох;

4.1.2.3.Нийтийн тээврийн үйлчилгээний автобусны эцсийн болон дундын зогсоолын барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, тохижилт болон урсгал засварын ажлыг зохион байгуулах;

4.1.2.4.Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах ажлыг тасралтгүй зохион байгуулах.

4.1.2.5.Нийтийн тээврийн хэрэгсэл, сургуулийн болон ажилчдын автобус, нийслэлийн төр, захиргааны автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажлыг зохион байгуулах;

4.1.2.6.Аюултай болон тусгай ачаа тээврийн зохицуулалтыг төлөвлөж, бүртгэх, хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангах;

4.1.2.7.Стандарт, шаардлага хангасан хүүхдийн болон ажилчдын автобус, бусад тээврийн хэрэгслийг бүртгэх, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчуулах, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах;

4.1.2.8.Ачаа тээвэр, авто үйлчилгээ, логистикийн талаар баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, ачаа тээврийн үйлчилгээг зохион байгуулах, хөгжүүлэх;

4.1.3.Дэвшилтэт техник, технологи, инновац хөгжүүлэлтийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

4.1.3.1.Нийтийн тээврийн үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох, бүртгэх үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах;

4.1.3.2.Нийтийн тээврийн салбарт дэвшилтэт шинэ техник, технологи болон олон төрөлт, багтаамж ихтэй тээврийн хэрэгслийг үе шаттайгаар нэвтрүүлж, хөгжүүлэх, үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, тээврийн үйлчилгээг орчин үеийн түвшинд хүргэж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх;

4.1.3.3.Дэвшилтэт техник, технологид суурилсан тээврийн хэрэгслийн техникийн хяналт, бүртгэлийн цогц үйлчилгээ, тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх, нийтийн тээврийн төлбөрийн менежментийн систем, тоног төхөөрөмжийг суурилуулж бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах;

4.1.3.4.Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн хэвийн үйл ажиллагааг хангуулах, өргөжүүлэх, программ хангамжийг сайжруулах, төлбөрийн системд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч болон холбогдох мэргэжпийн байгууллагуудтай хамтран ажиллах;

4.1.4.Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

4.1.4.1.Нийтийн тээврийн салбарт мөрдөж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, дүрэм, журмын биелэлт, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор автотээврийн улсын хяналт хэрэгжүүлэх;

4.1.4.2.Такси үйлчилгээний дуудлагын төв, дуудлагын төвийн жолооч, хүргэлтийн үйлчилгээг бүртгэлжүүлж, нэгдсэн удирдлагаар хангах, үйлчилгээний чанарт хяналт тавих;

4.1.4.3.Нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор автобус, таксины зогсоол, чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ байранд саад учруулж буй тээврийн хэрэгслийг чөлөөлөх, хариуцлага тооцох;

4.1.4.4.Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж буй тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, ачаа тээврийн өдөр тутмын үйл ажиллааг зохицуулах, хяналт тавих ажлыг зохион байгуулах;