ТЭЭВРИЙН БОДЛОГО СУДАЛГААНЫ ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ
Нэг. Тээврийн салбарын хөгжил, хууль тогтоомж, техник технологийн шинэчлэлийн хүрээнд:
1.1.Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нийслэлийн тээврийн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулан батлуулах, хэрэгжүүлэх;
1.2.Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан, нийтийн тээврийн төлөвлөлттэй холбогдох төсөл, хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулах, санал хүргүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллах;
1.3.Нийтийн тээврийн автобус, троллейбус болон такси үйлчилгээний тээвэрлэлтийн зардал, зорчих үнэ, тарифийг тогтоох талаар шаардлагатай тооцоо, судалгааг хийж, санал боловсруулж танилцуулах, холбогдох байгууллага, албан тушаалтны шийдвэрийн төслийг боловсруулах;
1.4.Нийтийн тээврийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үндэслэл, судалгааг гаргах, туршлага судлах, санал боловсруулж, дүгнэлт гарган хамтран ажиллах;
1.5.Тээврийн салбарт хэрэгжүүлэх болон хэрэгжиж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын төсөл, хөтөлбөр, инноваци, стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын удирдлага болон дээд шатны байгууллагыг энэ төрлийн мэдээллээр хангах;
1.6.Нийслэлийн тээврийн салбарын ажил үйлчилгээтэй холбогдсон техник, технологийн бичиг баримтыг боловсронгүй болгох норм, нормативийг шинэчлэх, шаардлагатай стандартын төслийг боловсруулах чиглэлээр болон олон улсын ISO стандартыг нутагшуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар санал танилцуулах;
1.7.Шинэ төрлийн тээврийн хэрэгсэл, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх талаар туршлага судлах, хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, төсөл санал танилцуулах
1.8.Байгууллагад олгогдсон эрхийн хүрээнд төсөл хөтөлбөртэй холбоотой сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаа, шаардлагатай гэрээ хэлцэл, баримт бичгийн боловсруулалтад хяналт тавих, биелэлтийг хангуулах;
1.9.Төрийн үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй ажиллагааны бэлэн байдлыг хангаж, төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, нууцыг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих.
1.10.Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой газрын даргын тушаалын төсөлд хяналт тавих, хууль эрх зүйн шаардлагад нийцүүлэх
Хоёр. Судалгаа шинжилгээ, төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд:
2.1.Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний судалгаа, шинжилгээг үндэслэн сүлжээ төлөвлөлт, маршрутын тогтолцоог оновчтой хэлбэрээр төлөвлөх, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
2.2.Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх, холбогдох тооцоо судалгааг үндэслэн чиглэл маршрут, зогсоолыг шинээр нээх, хаах, өөрчлөх баталгаажуулах талаар санал боловсруулж, шийдвэрлүүлэх;
2.3.Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр тутам мөрдөн ажиллах цагийн хуваарийг зохих програм хангамжийг ашиглан, зорчигч эрэлтэд нийцүүлэн чиглэл тус бүрээр, сар тутам боловсруулж, батлуулах, дүн шинжилгээ хийх, батлагдсан нэгдсэн даалгаврын хүрээнд ажлын гүйцэтгэлд хяналт тавих;
2.4.Нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийг програм хангамжийн тоон мэдээллийг ашиглан иргэдийн зорчилтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж хяналт тавих, санал дүгнэлт боловсруулж, танилцуулах;
2.5.Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний сүлжээ, графикийн төлөвлөлтийг оновчтой болгох чиглэлээр зорчигч урсгал, эрэлт, хөлс, төлөлт, иргэдийн сэтгэл ханамж, чиглэлийн давхцал, сэлгэн суулт, өрхийн гэх мэт төрөлжсөн судалгаануудыг хийх, дүгнэлт гарган, санал боловсруулах;
2.6.Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, барилгажилт, гэр хороолол, газар олголт, суурьшлын бүс, хотын хүн амын өсөлтийн статистик тоог үндэслэн, автотээврийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээг тодорхойлон, иргэдэд үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулах;
2.7.Нийтийн тээврийн автобус, таксийн зогсоолыг төлөвлөх, шинэчлэх, тохижуулах, мэдээллийн нэгдсэн сан бий болгох ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх;
2.8.Нийтийн тээврийн үйчилгээний тээврийн хэрэгслийн зогсоолын байршил, тохижилт, хаягжуулалт, тэмдэгжүүлэлтийн талаар судалгаа тооцоо хийж, санал дүгнэлт гаргах, зохион байгуулах, хэрэгжүүлэх;
2.9.Шинээр хийгдэх болон шинэчлэгдэх авто замын зураг төслийн хүрээнд чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолын байршлыг тогтоох, төлөвлөх, нийтийн тээврийн үйлчилгээний хэвийн нөхцлийг хангах талаар санал өгөх;
2.10.Нийтийн тээврийн зогсоолын талбайн хэмжээг тогтоох, кадастрын зураглалд оруулан баталгаажуулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх;
2.11.Улаанбаатар хотын нийтийн автотээврийн сүлжээ төлөвлөлтийг бусад тээврийн үйлчилгээтэй уялдуулах талаар холбогдох газруудтай хамтран судалгаа хийж санал боловсруулах, төлөвлөх;
2.12.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын ажлын гүйцэтгэл, гэрээний үүргийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгч, тээвэрлэлтийн болон бусад төрлийн гэрээг цуцлах, гэрээний хариуцлага /анз/ хүлээлгэх, хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэх чиглэлээр санал танилцуулах.
2.13.Нийтийн тээврийн үйл ажиллагаатай холбогдох хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн бүрдүүлэлтийг хийх, үйл ажиллагаатай холбоотой судалгаа, шинжилгээнд үндэслэн салбарын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр дээд шатны байгууллагад санал хүргүүлэх
2.14. Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд мөрдөж буй машин цагийн тарифд шаардлагатай судалгааг боловсруулж холбогдох хэлтэс, нэгжид хүргүүлэх
Гурав. Статистик, эдийн засгийн тооцооллын үйл ажиллагааны хүрээнд:
3.1.Автотээврийн салбарын техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг нэгтгэн боловсруулах, дүгнэлт санал боловсруулах, баяжилт хийх;
3.2.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын санхүү эдийн засгийн үзүүлэлт болон тээвэрлэлтийн тайлан, мэдээ, судалгаанд үндэслэн, үйлчилгээний ашиг алдагдлын тооцоог гаргах, санал дүгнэлт боловсруулах;
3.3.Нийтийн тээврийн удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн бүртгэл, тайланг үндэслэн, чиглэл тус бүрийн орлогын төлөвлөгөөг улирал тутам тогтоож батлуулах;
3.4.Нийтийн тээврийн үйлчилгээний орлого, зарлага нөлөөлж буй хүчин зүйлийг судалж, танилцуулах, холбогдох арга хэмжээ авч ажиллах;
3.5.Нийтийн тээврийн үйлчилгээний болон шинээр нээгдэж буй чиглэлүүд, тусгай захиалгат үйлчилгээ, цаг үеийн холбогдолтой асуудлаар шаардлагатай эдийн засгийн тооцоо судалгаа, шинжилгээ хийх;
3.6.Нийтийн тээврийн үйлчилгээнд мөрдөж буй машин цагийн тариф болон тээвэрлэлтийн үнэд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл үүссэн тохиолдолд холбогдох судалгаа, тооцоолол, саналыг нэгтгэн боловсруулж, шийдвэрлүүлэх;
3.7.Нийслэлийн тээврийн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн эдийн засгийн тооцооллыг судлах, дүн шинжилгээ хийх, хяналт тавих;
3.8.Улаанбаатар хотын зорчигч тээврийн сүлжээний нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж ажиллах, чиглэл зогсоол бүрийг паспортжуулан, замналын зураглал болон давхцлын зургийг боловсруулж, иргэдийг мэдээллээр хангах.
Дөрөв. Байгууллагын дотоод үйл ажиллагааны чиглэлээр:
4.1.Байгууллагын хэмжээнд дотоодод мөрдөх дүрэм, журам, заавар болон дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хэлтсийн хэмжээнд хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах ажлыг зохион байгуулах;
4.2.Хэлтсийн чиг үүргийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох мэдээ, мэдээллийг боловсруулж иргэдэд мэдээлэх, удирдлагыг мэдээллээр хангах;
4.3.Газрын удирдлага, холбогдох хэлтсээс зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд оролцох, хэлтсийн үйл ажиллагааг байгууллагын дотоод нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;
4.4.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангуулах, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, авлигатай тэмцэх талаарх сургалтад алба хаагчдыг бүрэн хамруулах;
4.5.Хэлтсийн хэмжээнд сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагч, ажилтны ажлын цаг ашиглалтад хяналт тавих;
4.6.Хэлтсийн хэмжээнд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах, албан хаагч, ажилтны сахилга ёс зүйн зөрчил, дутагдлыг баримтжуулах, албаны шалгалт явуулж, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, энэ чиглэлээр удирдлагыг мэдээллээр хангах;
4.7.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, чиг үүрэгтэй холбогдох үйл ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээний төслийг боловсруулж, холбогдох хэлтэс, албан тушаалтнаар хянуулах, танилцуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;
4.8.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг зохих хуваарийн дагуу хүлээн авч шийдвэрлэх, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах;
4.9.Хэлтсийн хэмжээнд албан хэрэг, архивын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааврын хүрээнд хөтөлж, өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд үүссэн баримт бичгийг зохих журмын дагуу архивлах, архив албан хэрэг хөтлөлтийн цахим тогтолцоог хэрэгжүүлэх;
4.10.Төрийн үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй ажиллагааны бэлэн байдлыг хангаж, төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, нууцыг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
4.11.Хэлтсийн албан хаагч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүнтэй холбогдсон төсөл, хөтөлбөр боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
4.12.Онцгой байдлын болон гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай орон тооны бус штабын ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох ажлыг хариуцан зохион байгуулах.