НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР АЧАА ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХЭЛТЭС
  • Ачаа тээвэр,логистикийн хэлтсийн чиг үүрэг: Нийслэлийн нутаг дэвсгэрт ачаа тээвэр, авто үйлчилгээнд мөрдөх хууль, дүрэм, стандартын хэрэгжилт болон бодлогын баримт бичигт тусгасан ажлуудын хэрэгжилтийг хангуулах ажлуудыг зохион байгуулан ажилладаг.
  • Авто үйлчилгээний чиглэлээр
  • Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 31 дүгээр тушаалаар Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад ангилал тогтоох үйл ажиллагааг зохион байгуулах эрхийг тус газарт олгосон.
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд ангилал тогтоодог.
  • Авто үйлчилгээнд ангилал тогтооход дараах хууль, дүрэм, стандартыг мөрдлөг болгон ажиллаж байна.