БҮРТГЭЛ, ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ

Нэг. Тээврийн салбарын хөгжил, хууль тогтоомж, техник технологийн шинэчлэлийн хүрээнд:

1.1.Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нийслэлийн тээврийн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулах ажилд оролцох, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах;

1.2.Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан, нийтийн тээврийн төлөвлөлттэй холбогдох төсөл, хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулах, санал хүргүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллах;

1.3.Нийтийн тээврийн автобус, троллейбус болон такси үйлчилгээний тээвэрлэлтийн зардал, зорчих үнэ, тарифийг тогтоох талаар шаардлагатай тооцоо, судалгааг хийж, санал боловсруулж танилцуулах, холбогдох байгууллага, албан тушаалтны шийдвэрийн төслийг боловсруулах ажилд оролцох;

1.4.Нийтийн тээврийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үндэслэл, судалгааг гаргах, туршлага судлах, санал боловсруулж, дүгнэлт гарган хамтран ажиллах;

1.5.Тээврийн салбарт хэрэгжүүлэх болон хэрэгжиж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын төсөл, хөтөлбөр, инноваци, стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын удирдлага болон дээд шатны байгууллагыг энэ төрлийн мэдээллээр хангах;

1.6.Нийслэлийн тээврийн салбарын ажил үйлчилгээтэй холбогдсон техник, технологийн бичиг баримтыг боловсронгүй болгох норм, нормативийг шинэчлэх, шаардлагатай стандартын төслийг боловсруулах болон олон улсын ISO стандартыг нутагшуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар санал танилцуулах;

1.7.Шинэ төрлийн тээврийн хэрэгсэл, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх талаар туршлага судлах, хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, төсөл санал танилцуулах.

Хоёр. Автотээврийн үйлчилгээтэй холбоотой хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг  хангуулах ажлын хүрээнд:

2.1.Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлтийг хийх, нөхөн хангалт хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, шинээр хэрэглээнд нэвтрүүлж буй нийтийн тээврийн хэрэгслийн стандарт, норм дүрмийн нийцлийн талаар дүгнэлт гаргаж, удирдлагыг мэдээ мэдээллээр хангах;

2.2.Автотээврийн үйлчилгээнд мөрдөж буй стандарт, норм дүрэмд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл үүссэн тохиолдолд шаардлагатай судалгаа, тооцоолол, саналыг холбогдох хэлтэс, нэгжтэй хамтран боловсруулж, шийдвэрлүүлэх;

2.3.Нийтийн зорчигч  тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг холбогдох хууль, стандарт, дүрэм журмын хүрээнд шалгаж дүгнэлт гаргах, түвшин тогтоох аттестатчилал, сонгон шалгаруулалт явуулах ажилд оролцож, хэлтэс нэгжид мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх;

2.4.Нийслэлийн хэмжээнд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг, мөн ажилчдын, хүүхдийн автобустай аж ахуйн нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгсэл нь зохих стандартын шаардлага хангасан эсэх байдалд дүн шинжилгээ хийж, дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулах, энэ чиглэлээр холбогдох төсөл, саналыг нэгтгэн боловсруулах;

2.5.Автотээврийн салбарт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, мэргэжилтэнд тавигдах шаардлагыг боловсруулах чиглэлээр санал танилцуулах, энэ чиглэлээр бусад хэлтэс, нэгжид мэргэжил, арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх;

2.6.Автотээврийн үйлчилгээнд ашиглах тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, авто үйлчилгээний байгууламж зэрэг нь олон улсын болон үндэсний стандартад нийцэх эсэхэд судалгаа, шинжилгээ хийж, энэ чиглэлээр дээд шатны байгууллага, албан тушаалтныг мэдээ мэдээллээр ханган ажиллах;

2.7.Автотээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах чиглэлээр зохион байгуулагдах сургалтын агуулга, хөтөлбөрийг боловсруулах ажилд оролцох, шаардлагатай мэргэжилтэн, инженерийг сургалтад хамруулах;

2.8.Шинэ төрлийн тээврийн хэрэгсэл, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх талаар туршлага судлах, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд захиалагчийн хяналт тавих, хэрэгжилтийг ханган ажиллах, явц үр дүнгийн талаар удирдлагыг мэдээллээр хангах;

2.9.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын ажлын гүйцэтгэл, гэрээний үүргийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгч, тээвэрлэлтийн болон бусад төрлийн гэрээг цуцлах, гэрээний хариуцлага /анз/ хүлээлгэх, хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэх чиглэлээр санал танилцуулах.

Гурав. Автотээврийн хэрэгслийн хяналтын үзлэг хийх ажлын хүрээнд:

3.1.Нийслэлийн хэмжээнд автотээврийн хэрэгсэлд хяналтын үзлэг хийж, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын болон үндэсний стандартад нийцэж байгаа эсэхэд дүгнэлт гаргах;

3.2.Хяналтын үзлэг хийсэн талаарх бүртгэлийг хөтөлж, мэдээллийн сангийн баяжилтыг хариуцан ажиллах, энэ чиглэлээр зохих байгууллага, албан тушаалтныг мэдээллээр хангах;

3.3.Техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж, тэдгээрийн хэмжилтийн алдаа, нарийвчлал нь олон улсын хэмжил зүйн стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаар жил тутам шалгуулж, баталгаажуулан “тохирлын гэрчилгээ” авч ашиглах зэргээр өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах;

3.4.Автотээврийн хэрэгсэл, түүний агрегат, зангилаа, механизм, системийн техникийн бүрэн байдал, хөдөлгөөний болон экологийн аюулгүй байдлын шаардлага хангасан байдлыг шалгах технологийн карт, техникийн бусад шаардлагатай бичиг баримтыг  боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллах;

3.5.Автотээврийн хэрэгслийн хяналтын үзлэг хийх инженер, ажилтныг сургаж дадлагажуулах, ажлын байранд мөрдөх дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг баримтлан ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3.6.Техникийн хяналтын үзлэгт тэнцсэн эсэх талаарх мэдээллийг холбогдох хэлтэс, нэгжид нэн даруй хүргүүлэх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих.

Дөрөв. Нийтийн тээврийн хэрэгслийн төлбөрийн системийн хэвийн үйл ажиллагааг хангах, сайжруулах ажлын хүрээнд:

4.1.Нийтийн тээврийн хэрэгслийн удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн системийн хэвийн үйл ажиллагааг хангах, өргөжүүлэх, программ хангамжийг сайжруулах, төлбөрийн системд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

4.2.Цахим төлбөрийн системийн тогтвортой байдлыг хангах, цахим төлбөрийн техникийн хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмжийг суурилуулж, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах;

4.3.Цахим төлбөрийн системийг олон улсын стандартад нийцүүлэх талаар гадаадын болон дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах;

4.4.Удирдлагын болон төлбөрийн цахим системийн программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, сайжруулалтыг хийж гүйцэтгэх;

4.5.Удирдлагын болон цахим төлбөрийн системд хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмж, программ хангамжийн судалгааг боловсруулж, шинэчлэлтийг дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулах;

4.6.Шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамжийн худалдан авалтын талаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд танилцуулах;

4.7.Нийтийн тээврийн үйлчилгээнд хөдөлгөөний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн хэвийн үйл ажиллагааг хангуулах, өргөжүүлэх, программ хангамжийг сайжруулах, системд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэгч болон холбогдох хэлтэс, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах.

Тав.Байгууллагын дотоод үйл ажиллагааны чиглэлээр:

5.1.Байгууллагын хэмжээнд дотоодод мөрдөх дүрэм, журам, заавар болон дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хэлтсийн хэмжээнд хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах ажлыг зохион байгуулах;

5.2.Хэлтсийн чиг үүргийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох мэдээ, мэдээллийг боловсруулж иргэдэд мэдээлэх, удирдлагыг мэдээллээр хангах;

5.3.Газрын удирдлага, холбогдох хэлтсээс зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд оролцох, хэлтсийн үйл ажиллагааг байгууллагын дотоод нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;

5.4.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангуулах, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, авлигатай тэмцэх талаарх сургалтад алба хаагчдыг бүрэн хамруулах;

5.5.Хэлтсийн хэмжээнд сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагч, ажилтны ажлын цаг ашиглалтад хяналт тавих;

5.6.Хэлтсийн хэмжээнд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах, албан хаагч, ажилтны сахилга ёс зүйн зөрчил, дутагдлыг баримтжуулах, албаны шалгалт явуулж, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, энэ чиглэлээр удирдлагыг мэдээллээр хангах;

5.7.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, чиг үүрэгтэй холбогдох үйл ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээний төслийг боловсруулж, холбогдох хэлтэс, албан тушаалтнаар хянуулах, танилцуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;

5.8.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг зохих хуваарийн дагуу хүлээн авч шийдвэрлэх, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах;

5.9.Хэлтсийн хэмжээнд албан хэрэг, архивын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааврын хүрээнд хөтөлж, өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд үүссэн баримт бичгийг зохих журмын дагуу архивлах, архив албан хэрэг хөтлөлтийн цахим тогтолцоог хэрэгжүүлэх;

5.10.Төрийн үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй ажиллагааны бэлэн байдлыг хангаж, төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, нууцыг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

5.11.Хэлтсийн албан хаагч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүнтэй холбогдсон төсөл, хөтөлбөр боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;

5.12.Онцгой байдлын болон гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай орон тооны бус штабын ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох ажлыг хариуцан зохион байгуулах.