Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Моннис Моторс” ХХК-тай  байгуулсан 2022 оны НЗДТГ-20/А-463-2-01 дугаар гэрээний дагуу “Моннис моторс” ХХК-иас нийт 75 ширхэг хүүхдийн сургуулийн автобус нийлүүлэхээс 2020 онд “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т 5 ширхэг хүүхдийн сургуулийн автобус, 2022 онд “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-т 20 ширхэг хүүхдийн сургуулийн автобус, 2023 оны 01 дүгээр сарын 12-нд 50 хүүхдийн ширхэг сургуулийн автобус хүлээн авч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2023 оны А/110 дугаар захирамжаар 9 дүүрэгт хуваарилан өгсөн.

           Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Шиамень Голден Драгон Бус ХХК-ий хооронд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан НЗДТГ-03/01, 03-01/01, 03/02, 03-02/02 дугаар гэрээний дагуу 2023 оны 02 дугаар сард их багтаамжийн дизель хөдөлгүүртэй нийт 224 автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөөд байна.

Улсын төсвийн хөрөнгөөр 2023-2024 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус нийт 810 автобус худалдан авах гэрээг “Тэнүүн огоо” ХХК-тай байгуулан, урьдчилгаа санхүүжилт 30 хувийг шилжүүлээд байна.

Улаанбаатар хотын  Хан-Уул дүүрэгт гаднаа 150 автобус, дотор 110 автобусны 2 гаражтай, 10 сувагтай засварын төв, 10 сувагтай угаалга, кузов засвар, 30 автобус цахилгаан цэнэглэх цэгтэй нийтийн тээврийн автопарк барих ажлын  тендер зарлагдаж, ТЭЗҮ боловсруулагдаж байна.

                                                                           НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
                                                                                             2023 он

Loader Loading...
EAD Logo Taking too long?

Reload Reload document
| Open Open in new tab

Download