Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн удирдлагуудаас 2019-2024 онд нийтийн тээврийн их, дунд, угсраа, давхар, цахилгаан болон дизель хөдөлгүүртэй 1119 автобусаар парк шинэчлэлтийг хийв.
Нийтийн тээврийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниуд парк шинэчлэлтийг 100 хувь хийж, жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, ажиллах орчин эрс сайжирч, хоёр ээлжийн жолооч ажиллах болсон нь аюулгүй байдлыг хангахад чухал нөлөө үзүүлж байна.
2024 оны 6 дугаар сарын байдлаар сургуулийн автобусны үйлчилгээнд төрийн өмчит 70 сургуулийн, 71 чиглэлд, 72 автобус үйлчилгээ үзүүлж байна.