Нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суух нөхцөлүүд:
Нийтийн тээврийн хэрэгслээр дамжин суух боломжгүй нөхцлүүд:
- Ижил чиглэлийн тээврийн хэрэгсэлд дахин суувал хөнгөлөлт эдлэх боломжгүй
- Өмнөх зорчсон тээврийн хэрэгслээс буухдаа картаа уншуулаагүй тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй
- Дамжин суух хөнгөлөлт эдлэсэн тээврийн хэрэгслээс буух төхөөрөмжинд картаа уншуулахгүй буусан тохиолдолд хөнгөлөлт эдэлсэнээс хойш тэр өдөртөө хөнгөлөлт эдлэх боломжгүй болно
Анхааруулга!
Нийтийн тээврийн хэрэгсэлд суурилагдсан буух карт уншигч төхөөрөмжийг унтрааж болохгүй. Хэрэв унтраасан тохиолдолд дамжин суулт хийж болохгүй тул иргэний хариуцлагаа ухамсарлан бусдад хяналт тавьж зорчино уу!
Камер ажиллаж байгаа тул унтраасан тохиолдолд хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу.
Сэлгэн суулттай холбоотой санал гомдлыг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ын хэрэглэгчийн төвийн 7015 1289, 7004 4040-3 утасаар өгнө үү!