ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ
Нэг. Тээврийн салбарын хөгжил, хууль тогтоомж, техник технологийн шинэчлэлийн хүрээнд:
1.1.Холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нийслэлийн тээврийн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулах ажилд оролцох, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах;
1.2.Автотээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан, нийтийн тээврийн төлөвлөлттэй холбогдох төсөл, хөтөлбөрийг шинээр болон шинэчлэн боловсруулах чиглэлээр санал хүргүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллах;
1.3.Нийтийн тээврийн автобус, троллейбус болон такси үйлчилгээний тээвэрлэлтийн зардал, зорчих үнэ, тарифийг тогтоох талаар шаардлагатай тооцоо, судалгааг хийж, санал боловсруулж танилцуулах, холбогдох байгууллага, албан тушаалтны шийдвэрийн төслийг боловсруулах ажилд оролцох;
1.4.Нийтийн тээврийн салбарт шинэ технологи нэвтрүүлэх, үйлчилгээний тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалт болон олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үндэслэл, судалгааг гаргах, туршлага судлах, санал боловсруулж, дүгнэлт гарган хамтран ажиллах;
1.5.Тээврийн салбарт хэрэгжүүлэх болон хэрэгжиж байгаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын төсөл, хөтөлбөр, инноваци, стратегийн хэрэгжилтийг ханган ажиллах, зорчигч тээвэртэй холбоотой асуудлаар байгууллагын удирдлага болон дээд шатны байгууллагыг мэдээллээр хангах;
1.6.Нийтийн тээврийн салбарын ажил үйлчилгээтэй холбогдсон техник, технологийн бичиг баримтыг боловсронгүй болгох норм, нормативийг шинэчлэх, шаардлагатай стандартын төслийг боловсруулах болон олон улсын ISO стандартыг нутагшуулах, нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар санал танилцуулах;
Хоёр. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг нэгтгэх, тайлагнах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд:
2.1.Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлт, нөхөн хангалт хийх чиглэлээр холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын зүгээс ирүүлсэн саналыг зохих байгууллага, хэлтэс нэгжид уламжлах;
2.2.Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэн явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг холбогдох хууль, стандарт, дүрэм журмын хүрээнд шалгаж дүгнэлт гаргах болон түвшин тогтоох аттестатчилал, сонгон шалгаруулалт явуулах ажлыг зохион байгуулах;
2.3.Нийслэлийн нийтийн тээврийн тээврийн үйлчилгээ эрхлэгч болон ажилчдын, хүүхдийн автобустай аж ахуйн нэгж, байгууллагуудын стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэн, шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх;
2.4.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтан, мэргэжилтний талаарх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэн, шилжилт хөдөлгөөнийг бүртгэх;
2.5.Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэлтэй мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хугацааг холбогдох байгууллагын мэдээллийн сантай тулгалт хийх, мэргэшсэн жолоочийн шилжилт хөдөлгөөнийг мэдээллийн санд бүртгэх;
2.6.Такси үйлчилгээний дуудлагын төвийг бүртгэн шилжилт хөдөлгөөнийг холбогдох журмын дагуу бүртгэх;
2.7.Нийтийн тээврийн үйлчилгээний гүйцэтгэлийн тоон мэдээлэл, удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн системийн мэдээллийг боловсруулж, цахим сангийн баяжилтийг өдөр бүр хийж, сараар нэгтгэж, холбогдох байгууллага, нэгж, албан тушаалтныг мэдээллээр ханган ажиллах;
2.8.Тээврийн үйлчилгээний өдөр тутмын мэдээ, мэдээллийг байгууллагын шуурхай зөвлөгөөнд танилцуулах;
2.9.Нийтийн тээврийн үйлчилгээний ажлын гүйцэтгэлийг зохих байгууллага, нэгж, албан тушаалтнаас гаргуулан авч, дүн шинжилгээ хийх, ажлын гүйцэтгэлд хяналт тавих;
2.10.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад ангилал тогтоох, бүртгэх үйл ажиллагааг холбогдох хэлтэстэй хамтран нийслэлийн хэмжээнд зохион байгуулах;
2.11.Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх чиглэлээр гэрээний төсөл боловсруулах, гэрээ байгуулах, тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ажлын гүйцэтгэл, гэрээний үүргийн хэрэгжилтэд үнэлгээ дүгнэлт өгч, тээвэрлэлтийн болон бусад төрлийн гэрээг цуцлах, гэрээний хариуцлага /анз/ хүлээлгэх, хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэх чиглэлээр саналыг нэгтгэн танилцуулах.
2.12.Такси үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох чиглэлээр мэргэжлийн туслалцаа дэмжлэг үзүүлэх, холбогдох байгууллагатай хамтран такси үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх;
2.13.Нийтийн тээврийн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах чиглэлээр холбогдох сургалтыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, үр дүн, хэрэгжилтэд хяналт тавих;
2.14.Нийтийн тээврийн салбарын хэмжээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, зөвлөгөө өгөх;
2.15.Нийслэлийн нийтийн тээврийн салбарын сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулж, салбарын хүний нөөцийг /инженер техникийн ажилчид болон жолооч/ мэргэжлийн түвшинд бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах, нийтийн үйлчилгээтэй холбоотой бодлого, шийдвэр болон хууль, тогтоомжийг тээвэрчдэд сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах;
Гурав. Зорчигч тээврийн үйлчилгээний өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангуулах, тээвэр зохицуулалтын ажлын хүрээнд:
3.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн үйлчилгээг төлөвлөлтийн дагуу зохион байгуулж, зохицуулалт хийх;
3.2.Чирэгч автомашин ажиллуулах хуваарийг гаргаж, холбогдох байгууллага, хэлтэстэй хамтран хяналт тавьж, зохицуулалт хийж ажиллах;
3.3.Нийслэлийн нийтийн тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах;
3.4.Холбогдох стандарт, шаардлага хангасан хүүхдийн болон ажилчдын автобусыг чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр зорчуулах ажлын зохион байгуулах;
3.5.Тээврийн хэрэгслийн үйлчилгээний явцад эвдэрч, зогссон шалтгаан цагийг тодорхой гарган, мэдээ, мэдээлэлд нэгтгэх, холбогдох хэлтэс, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдэн шуурхай зохицуулалт хийж зөрчлийг бууруулах арга хэмжээ авч ажиллах;
3.6.Зам, тээврийн осол зөрчил үүссэн тохиолдолд холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, мэдээлэл шуурхай солилцох, мэдээ, мэдээллийг нэгтгэн холбогдох хэлтэс, аж ахуйн нэгж, байгууллагуудад мэдэгдэн шуурхай зохицуулалт хийж зөрчлийг бууруулах арга хэмжээ авч ажиллах;
3.7.Замын хөдөлгөөний түгжрэл саатал, цахилгааны саатал, цаг агаарын хүндрэл, гамшгийн үед үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд болон холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах;
3.8.Такси үйлчилгээний дуудлагын төвийн үйлчилгээний чанарт холбогдох хэлтэстэй хамтран хяналт тавих.
Дөрөв. Байгууллагын дотоод үйл ажиллагааны чиглэлээр:
4.1.Байгууллагын хэмжээнд дотоодод мөрдөх дүрэм, журам, заавар болон дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх, хэлтсийн хэмжээнд хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах ажлыг зохион байгуулах;
4.2.Хэлтсийн чиг үүргийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар холбогдох мэдээ, мэдээллийг боловсруулж иргэдэд мэдээлэх, удирдлагыг мэдээллээр хангах;
4.3.Газрын удирдлага, холбогдох хэлтсээс зохион байгуулж буй ажил, арга хэмжээнд оролцох, хэлтсийн үйл ажиллагааг байгууллагын дотоод нэгжүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;
4.4.Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийн хэрэгжилтийг хангуулах, хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв гаргуулах, авлигатай тэмцэх талаарх сургалтад алба хаагчдыг бүрэн хамруулах;
4.5.Хэлтсийн хэмжээнд сахилга дэг журам, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулах, албан хаагч, ажилтны ажлын цаг ашиглалтад хяналт тавих;
4.6.Хэлтсийн хэмжээнд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах, албан хаагч, ажилтны сахилга ёс зүйн зөрчил, дутагдлыг баримтжуулах, албаны шалгалт явуулж, холбогдох санал дүгнэлтийг танилцуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, энэ чиглэлээр удирдлагыг мэдээллээр хангах;
4.7.Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд, чиг үүрэгтэй холбогдох үйл ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичиг, гэрээний төслийг боловсруулж, холбогдох хэлтэс, албан тушаалтнаар хянуулах, танилцуулах, хэрэгжилтийг ханган ажиллах;
4.8.Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг зохих хуваарийн дагуу хүлээн авч шийдвэрлэх, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах;
4.9.Хэлтсийн хэмжээнд албан хэрэг, архивын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааврын хүрээнд хөтөлж, өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд үүссэн баримт бичгийг зохих журмын дагуу архивлах, архив албан хэрэг хөтлөлтийн цахим тогтолцоог хэрэгжүүлэх;
4.10.Төрийн үйлчилгээний нэгдмэл, тасралтгүй ажиллагааны бэлэн байдлыг хангаж, төрийн болон албаны нууцын тухай хуулийг хэрэгжүүлэх, нууцыг хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
4.11.Хэлтсийн албан хаагч, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, түүнтэй холбогдсон төсөл, хөтөлбөр боловсруулж, холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
4.12.Онцгой байдлын болон гамшгаас хамгаалах байнгын ажиллагаатай орон тооны бус штабын ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох ажлыг хариуцан зохион байгуулах.