Ангилал: МэдээОгноо: 5 сар 2, 2019

НИТХ-ын 2019 оны 23/14 дугаар тогтоолоор “Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам” батлагдсантай холбогдуулан НЗД-н 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгавраар Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ” болон “Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ”-г холбогдох хууль, тогтоомжийн дагуу 2019 оны 04 дүгээр сард багтаан шинэчлэн байгуулж, хариуцлагын тогтолцоог сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн.

Үүний дагуу Тус газар нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулагдах “Нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээ” болон “Нийтийн тээврийн үйлчилгээний санхүүжилтийн гэрээ”-ний төслийг шинэчлэн боловсруулж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу  сонсох ажиллагааг зохион байгуулж, ААНБ-тай уулзалт ярилцлагыг хуулийн хүрээнд зохион байгуулж гэрээг эцэслэн тохирч, НЗДТГ болон ЗАА-наас санал авч нэгтгэн Улаанбаатар хотын  ерөнхий менежерээр хянуулан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тээвэрлэлтийн болон санхүүжилтийн гэрээг байгууллаа.

Шинэчилсэн гэрээ нь зорчигчдын эрх ашгийг дээдэлсэн, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн автобусны өнгө үзэмж, тээврийн хэрэгслийн дотор, гадна цэвэрлэгээ, ачаалалтай цагийн зохицуулалтаас гадна хариуцлагын тогтолцоог сайжруулсанаар илүү онцлогтой юм.