Ангилал: МэдээлэлОгноо: 6 сар 4, 2021

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 31 дүгээр тушаалаар олгогдсон эрхийн дагуу 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “Журам батлах тухай” 90 дүгээр тушаалаар батлагдаж, “Авто үйлчилгээний байгууллагуудад ангилал тогтоох үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Төрийн үйлчилгээг цахимаар хүргэх зорилгын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний ангилал тогтоолгох хүсэлтийг 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс www.e-mongolia.mn сайтаар хүлээн авч шийдвэрлэх болсонтой холбогдуулан үйлчилгээний талаарх сургалтыг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хангарьд ордны 14 давхарт 10 цагт Нийслэлийн мэдээлэл технологийн газрын мэргэжилтэн Д.Пүрэвдорж, Аствишн ХХК-ний н.Уянгачимэг хамтран зохион байгуулсан
Сургалтад Зорчигч, тээврийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Дөлгөөн, Ачаа тээвэр, авто үйлчилгээний хэлтсийн дарга Э.Нямсан, мэргэжилтэн Х.Баасансүрэн, С.Билгүүн, Б.Болорцэцэг, 6 дүүргийн авто үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.