Ангилал: МэдээлэлОгноо: 1 сар 5, 2022
Нийтийн тээврийн үйлчилгээг хэрэглэгчдэд найдвартай, түргэн шуурхай аюулгүй, соёлтой хүргэхэд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч, ажилтны мэдлэг чадвар, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилготой сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд зохион байгуулж, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 байгууллагын жолооч албан хаагчдыг хамрууллаа.
Сургалтаар Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын жолооч, ажилтан нарт “Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ, ангилал ба үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага”, MNS 5012:2011стандарт болон холбогдох хууль, дүрэм журмын хэрэгжилт, үйлчилгээний соёл, УМЦТС-ийн тоног төхөөрөмжийн ашиглалтын талаарх мэдлэг, мэдээлэл өгч ажиллалаа.
Сургалтыг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын сургалт, хөдөлмөр хамгаалал хариуцсан мэргэжилтэн Ч. Бадамханд, Авто тээврийн хяналтын улсын байцаагч Б..Мягмардорж, О.Батцоож, Ж. Бум-Эрдэнэ, Д.Алтаншагай, Б.Бэхбол, Улаанбаатар смарт карт ХХК-ны Хэлтсийн дарга Л.Мөнхдалай, засварын инженер Ж.Түвшинжаргал, засварын инженер Н.Мөнхсайхан нар хамтран зохион байгууллаа. Сургалтад нийт 243 жолооч, инженер техникийн ажилчид хамрагдлаа.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР