Ангилал: МэдээОгноо: 3 сар 31, 2023

Хан-Уул дүүргийн 8, 9, 16, 21, 25 дугаар хороодын иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлээд байна.  Тухайн шинэ чиглэл нь Ч:76 “Нисэх-ТЭЦ4-3, 4-р хороолол” чиглэлийн үйлчилгээ юм.

2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нисэхийн эцсээс ТЭЦ-4 буюу Эрчим хүчний гудамж, Гурвалжингийн гүүрээр 3-р эмнэлэг, 3, 4-р хороолол чиглэлийн маршрутаар иргэдэд үйлчилнэ.

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.