Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлнэ.
Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм.
📌 Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй сурагчдадаа шалгалтаа амжилттай өгөхөд нь нийслэлийн удирдлагуудын зүгээс дэмжлэг үзүүлж, бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээврийн бүх чиглэлд үнэгүй үйлчлэх уриалга гаргалаа.
Та бүхэн бол Монголын, нийслэл Улаанбаатар хотын ирээдүй билээ.