Ангилал: МэдээОгноо: 9 сар 18, 2023

Нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн ээлжит намрын бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр 10.00 цагаас нийслэлийн хэмжээнд эхлүүлээд байгаа юм. Энэ үеэр гудамж, зам талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хайс, хашлага, гэрлийн шонг угаахаар төлөвлөсөн байна.
Энэхүү бүх нийтийн их цэвэрлэгээнд Нийслэлийн нийтийн тээврийн газрын 18 алба хаагчид хамрагдаж Цаг уурын уулзвараас Бөмбөгөрийн уулзвар хүртэлх нийтийн эзэмшлийн гудамж, замын 10000м2 талбайг хариуцан (0.8м3) 5 шуудай хогийг цэвэрлэлээ.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР