Ангилал: МэдээОгноо: 9 сар 19, 2023

Уулзалтад Нийслэлийн замын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ, Хотын стандарт хяналтын газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч төр, хувийн хэвшлийн 18 аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлага, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Уулзалтын эхэнд Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар нийтийн тээврийн өнөөгийн байдлыг танилцуулж, энэ жилдээ багтаан нийтийн тээврийн газар парк шинэчлэлтийг 100 хувьд хүргэхээр зорин ажиллаж байгааг онцлов.
Тус уулзалтаар Хотын дарга Д.Сумъяабазар нийслэлийн иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн нийтийн тээврийн үйлчилгээг явуулахын тулд Монгол Улсын Засгийн газар, Нийслэлээс хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгч, санал солилцсоны дараа сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бодлогын түвшинд орхигдуулсан нийтийн тээврийн салбарыг цогцоор нь шинэчилж, хамтдаа хөгжүүлцгээе хэмээн уриаллаа.
НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР