Ангилал: МэдээОгноо: 10 сар 5, 2023

Иргэдийн оролцоотой-Соёлын жил’’-ийн хүрээнд ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Налайх Политехник коллежтой хамтран Налайх-Офицер чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг 5 автобусыг угааж цэвэрлэх ажлыг хамтран зохион байгууллаа.
Налайх Политехник коллежийн Хүнд машин механизмын 22А, Өрмийн машины операторын 22А ангийн нийт 25 оюутнууд автобусны дотор, гадна цэвэрлэгээ хийж, цонх, шил толийг арчиж, ариутгаж цэвэрлэлээ.
Оюутнууд идэвх санаачилгатай оролцож автобусыг угааж цэвэрлэхийн зэрэгцээ иргэд, зорчигчдодоо нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ соёлтой боловсон хогоо хаядаггүй, зажилсан бохио сандал, суудлын ард наадаггүй байхыг уриалсан юм.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч автобус компаниудыг цэвэрлэгээ үйлчилгээндээ тогтмол анхаарч цэвэр цэмцгэр автобусаар үйлчилдэг байхыг хүсэж байсан юм.