Ангилал: МэдээОгноо: 11 сар 21, 2023

Такси үйлчилгээний жолооч нарт Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалт, замын хөдөлгөөнд оролцохдоо жолооч нарын гаргадаг нийтлэг зөрчил, анхаарах асуудлуудын талаар мэдлэг олгох, мэдээлэл өгөх зорилгоор сургалтыг зохион байгууллаа. Тухайн сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албаны Замын удирдлагын хэлтэс, Замын хөдөлгөөний удирдлагын төв НӨҮГ-тэй хамтран зохион байгууллаа. Сургалтад такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын 36 жолоочийг хамруулж замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР