Ангилал: МэдээОгноо: 11 сар 22, 2023

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургууль хооронд автотээврийн салбарыг хөгжүүлэх сургалтын болон төрийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөр, судалгааны ажил дээр хамтран ажиллах, салбарын мэргэжилтнийг бэлтгэх, зэргийн болон түр сургалтуудыг зохион байгуулах, ажилтан ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилгоор 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр санамж бичиг байгуулж,  Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал Механик тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж нар гарын үсэг зурлаа.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР