Ангилал: МэдээОгноо: 11 сар 14, 2024

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Яармаг дахь нутгийн захиргааны цогцолбор барилгад байрлах болсонтой холбогдуулан албан хаагчдад нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Ч:79 “ТаЧи-Гурвалжингийн гүүр- Хангарди цогцолбор”, Ч:80 “ХӨСҮТ-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хангарди цогцолбор”, Ч:81 “3,4-р хороолол-Нарны гүүр-Хангарди цогцолбор” чиглэлүүдийг шинээр нээн 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс үйлчилгээнд явуулж эхэлсэн. Тус чиглэлийн дагуу Хангарди цогцолбор автобусны зогсоолоос албан хаагчид үйлчлүүлэх боломжтой болсон.

Ч:79 “ТаЧи- Гурвалжингийн гүүр- Хангарьд цогцолбор” чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаан тээврийн хэрэгслээр, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1500 зорчигч үйлчлүүлдэг. Ч:80 “ХӨСҮТ- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн- Яармагийн 1-р буудал” чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаан тээврийн хэрэгслээр, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1600 зорчигч үйлчлүүлдэг. Ч:81 “3,4-р хороолол- Нарны гүүр- Хангарьд цогцолбор” чиглэлд “Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлын өдөр зургаан тээврийн хэрэгслээр, амралтын өдөр таван тээврийн хэрэгслээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд өдөрт дунджаар 1900 зорчигч үйлчлүүлдэг аж. Мөн Хангарди цогцолбор автобусны зогсоолоор дамжин нийт 14 чиглэлийн 134 тээврийн хэрэгсэл хотын төв, баруун, зүүн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэж байна.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН БОДЛОГЫН ГАЗАР