Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал, “Зорчигч тээвэр дөрөв”ОНӨААТҮГ-ын дарга С.Бямбасүрэн нар өнөөдөр ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх , шуурхай, боловсон ая тухтай үйлчилгээ үзүүлэхээр зорьж буй тус хамт олонд ажлын амжилт хүсье. Түүнчлэн Нийтийн тээврийн үйлчилгээнд өдөрт дунджаар 1064 автобус нийслэлчүүдэд үйлчилж байгаа ба Зорчигч тээвэр дөрөв” ОНӨААТҮГ ажлаа эхлүүлснээр шуурхай үйлчилгээнээс гадна хүртээмж нэмэгдэнэ.