Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын даргын энэ оны 11 дүгээр сарын 4-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу “Авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөн туслах, үзлэг, хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу хяналт шалгалт хийж эхлээд байна.
Нийслэл, дүүргийн мэргэжилтэн, байцаагч, онцгой байдал, дүүргүүдийн цагдаагийн хэлтэс, Ус сувгийн удирдах газрын хяналтын инженер, татварын хэлтсийн байцаагч, авто үйлчилгээний мэргэжилтэнгүүд энэ оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хяналт шалгалт ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдрийн байдлаар шалгалтын үр дүнд Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээг 37 аж ахуйн нэгж байгууллага, 73 иргэнд олгоод байна.
Хяналт шалгалтын хүрээнд авто үйлчилгээ эрхлэгчдэд хугацаатай зөвлөн туслах үүрэг даалгавар өгч, арга хэмжээ авч ажлаагүй иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох аж. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь авто үйлчилгээний стандартад нийцүүлэн ангиллын гэрчилгээ авахыг зөвлөж байна.
Авто үйлчилгээнд ангилал тогтоох хүсэлтэд дараах материал бүрдүүлнэ:
1. Аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (иргэний нэр дээр үйл плагаа явуулах бол иргэний ажиллагаа үнэмлэхний хуулбар)
2. Үйлчилгээний хүчин чадал, тоног төхөөрөмжийн тухай товч танилцуулга (тухайн байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга)
3. Тохирлын гэрчилгээний хуулбар: (Зөвхөн агрегат засварын газар хамаарна)
4. Улсын байцаагчийн эсвэл шинжээчийн дүгнэлт
5. Үйлчилгээний нэр төрөл, тэдгээрийг гүйцэтгэх технологийн карт
6. Үйлчилгээний үнэ тариф, ажиллах цагийн хуваарь
7. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар эсвэл түрээсийн гэрээний хуулбар
8. Галын аюулгүй байдлын дүгнэлт
9. Авто угаалгын үйлчилгээ эрхлэгч мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулах
10. Газрын гэрчилгээний хуулбар
11. Хог тээврийн гэрээний хуулбар.
Нийтийн тээврийн бодлогын газар