Тусгай замын автобус гэдгийг Тусгай замтай автобус хэмээн ойлгоход болно. Өөрөөр хэлбэл, авто замын гуравдугаар эгнээг бродюраар тусгаарлан, зөвхөн автобус болон тусгай зориулалтын автомашин явахаар тусгай замтай болгож байна гэсэн үг. Тусгай замын автобус төслийн судалгааг 2018 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийсэн байдаг.
Нэгдүгээр шатанд холбогдох трассыг Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу-Намъянжүгийн гудамж -Нийслэл хүрээ өргөн чөлөө дагуу болохыг тодорхойлж, нийт 12.7 км замд 17 автобусны буудалтай байхаар төлөвлөсөн. Одоогоор тус трассын дагуу 21 чиглэлийн 243 автобус үйлчилгээ үзүүлж буй. Эдгээр 21 чиглэлийн автобусны 16 нь тусгай замаар үйлчилгээ үзүүлэх боломжтой. Харин үлдсэн тав нь богино эргэлт хийгээд замаас гарах тооцоололтой. Цаашид Шархад, Хайлааст, Таван шар болон урагш Яармаг чиглэлд тусгай замыг бий болгох төлөвлөгөө боловсруулж байна.
Тусгай замын автобусыг шийдсэнээр автобусны хурд 4-5 дахин нэмэгдэж, 20-25 км/цагийн дундаж хурдтай болох тооцоо гараад байна. Тусгай замын автобус BRT төслийн танилцуулгатай ЭНД дарж танилцана уу.