Ангилал: МэдээОгноо: 4 сар 3, 2025
Дүүжин замын тээвэр-Төслийн хүрээнд Улаанбаатар хотын хоёр дүүргийн хамгийн том хоёр өргөн чөлөөг холбоно. Хан-Уул дүүргийн Яармагаас Сонгинохайрхан дүүргийн I хороолол хүртэл 4.2 км дүүжин замын тээврийн шугам байгуулах ажил эхлээд байна.
  • Төслийн явц: ТЭЗҮ дууссан
  • Шугам II: Яармаг Арцат – Өнөр хороолол
  • Трассын урт: 4.2 км
  • Буудал: 2
  • Тээвэрлэх хурд: 22 км/цаг
  • Зорчих хугацаа: Хоёр буудлын хооронд 11 минут
  • Хүчин чадал: 2320 зорчигч
  • Багтаамж: 10 хүний багтаамжтай 98 кабинтай
  • Тэсвэрлэх салхины дээд хурд: 70км/цаг
Улаанбаатар хотод яагаад Дүүжин замын тээврийг нэвтрүүлэх шаардлагатай вэ?
Дүүжин замын тээвэр нь хамгийн богино хугацаанд баригдах боломжтойн дээр автозам тавих боломжгүй, эсвэл гол мөрөн дээгүүр зорчих нийтийн тээврийн шийдэл болдог. Мөн газар чөлөөлөлт багатай, хотын өнгө үзэмжид эерэг нөлөөтэй эко тээврийн хэрэгсэл гэдгээрээ давуу учир урьд өмнө хийгдсэн шинэ төрлийн нийтийн тээврийг нэвтрүүлэх судалгаануудад үндэслэн хэрэгжүүлэхээр сонгосон. Одоогоор шууд холбогдсон авто замгүй, хотын хүн амын төвлөрөл ихтэй энэ бүсүүдийг дүүжин замын тээврээр холбох нь тэр хавьд оршин суугаа иргэдэд төдийгүй, ойролцоо байрших аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, цаг хэмнэх, хөдөлгөөнийг эрчимжүүлэх чухал ач холбогдолтой хэмээн үзжээ.