Сайтын бүтэц | Холбоосууд | Холбоо барих

НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗРААС АВТО ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДАД АНГИЛЛЫН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖ БАЙНА.

Нийслэлийн Тээврийн газар нь Зам тээврийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 90 дүгээр тушаалаар батлагдсан “Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журам”, “Тээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ хийх журам”-уудыг Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг ажлын хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага, иргэдэд A,B,C хүрээний ангилал тогтоох ажлын хүрээнд эхний ээлжинд ангилал тогтоох ажлыг цахимаар зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү авто үйлчилгээний үйл ажиллагаанд ангилал тогтоож, нэгдсэн цахим мэдээллийн санд холбогдсоноор иргэд автомашин худалдан авахдаа тухайн автомашин нь өмнө аль засварын газар, ямар үйлчилгээ хийлгэж байсныг мэдэх боломжтой болно. Мөн тухайн авто үйлчилгээний байгууллага нь өөрийн хийсэн засвар үйлчилгээндээ баталгаа гаргаж өгөх юм.

2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр авто үйлчилгээ эрхлэгч “Моннис моторс”ХХК,“Таван богд”ХХК, “Мүгэн”ХХК зэрэг компаниудын удирдлагууд Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга Г.Доржпаламаас ангиллын гэрчилгээгээ гардан авлаа.

 

Видео мэдээ

Нийслэлийн тээврийн газраас хэрэгжүүлж буй "Нийслэлийн тээврийг хөгжүүлэх тусгай замын автобус буюу BRT" угсраа автобусын танилцуулга.

 

Фото мэдээ

Хязгааргүй зорчих эрхтэй карт

 

Хязгааргүй зорчих эрхтэй сарын хугацаатай карт (Том хүн-25000төгрөг, хүүхэд-8000төгрөг

 

Санал асуулга

Нийслэлийн нийтийн тээврийн шинэ сүлжээ төлөвлөлт таны хэрэгцээнд хэр нийцэж байна вэ?
  • Votes: (0%)
  • Votes: (0%)
  • Votes: (0%)
Total Votes:
First Vote:
Last Vote:
 
Powered by Sexy Polling
 

Аж ахуйн нэгж, байгууллагууд

  • 1
  • 2
  • 3

 

Монгол улсын нийслэлд нийтийн тээвэр үүссэн цагаасаа өнөөг хүртэл нийгмийн хөгжлийн тодорхой үеийг дамжин хөгжиж, өөрчлөгдөж шинэчлэгдсээр ирлээ.
 

Холбоо барих

http://www.web.gov.mn/ 
  + 326352
  + (976-11)32-79-68
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу 15, Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр  

Бусад холбоос